Нийгата Ношо ХК

Нийгата Ношо ХК нь 1994 онд Япон улсын Нийгата Кубота группын охин компани болон "Баталгаатай, Чанартай, Амттай бүтээгдэхүүн” нэвтрүүлэх зорилго дор үүсгэн байгуулагдсан. Тус компани нь Нийгата мужийн нийт нутаг дэвсгэрт тариалан эрхэлдэг тариаланчидтай гэрээ байгуулж, тариалсан будааг хураан авч, хяналт шинжилгээ, тээвэрлэлт зэрэг бүх шат дамжлагын дагуу гүйцэтгэн гарал үүслийн баталгаа бүхий бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүргэдэг билээ.

Тариаланчидтай гэрээ хийх

Нийгата Ношо ХК-ийн ажилчид маань Нийгата мужийн тариаланчидтай намар хураан авсан ургацыг худалдан авах гэрээ байгуулна.

Цагаан будаа тариалалт

Нийгата мужийн тариаланчид Нийгата Күбота групын үрсэлгээний тоног төхөөрөмжийг ашиглан цагаан будааг үрслүүлдэг.

Ургац хураалт

Намар тариаланчид маань Күбота-ын комбайнаар ургацаа хураан авсны дараа тутрагаа хатаан боловсруулж бор будаагаа бэлэн болгоно.

Компани руу тээвэрлэн авч ирэх

Тариаланчдын гараас шууд Нийгата Ношо компанид тээвэрлэн авч ирдэг бөгөөд энэ нь гарал үүсэл нь тодорхой, баталгаатай будаа юм.

Шинжилгээ

ХАА-н бүтээгдэхүүний мэргэшсэн хяналтын байцаагчид шалгалт хийдэг ба будааны зэрэг, чанарыг тодорхойлдог.

Будаа цайруулалт

Шат дамжлагат шалгуураар дамжигдан ирсэн будааг орчин үеийн дэвшилтэт төхөөрөмжөөр цайруулдаг

Япон улсын “Баталгаатай, Чанартай, Амттай цагаан будаа”-г дэлхий дахинаа

Япон улсын хоол, цагаан будааны соёлыг дэлхийн бусад улс орнууд хүлээн зөвшөөрч, Япон хоолны соёл дэлхий дахинд дэлгэрч байгаа билээ.  Үүнээс үүдэн Япон улс ХАА-н тариалалтаа өргөжүүлэн хөгжүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор дэлхийн бусад улс орнуудруу Япон улсын “Баталгаатай, Чанартай, Амттай цагаан будаа”-г  Нийгата Ношо ХК нь нийлүүлж байна.

Нийгата муж

Нийгата муж нь Япон тэнгисийн эрэг дагуу байрлах байгалийн үзэсгэлэн төгөлдөр, их цасархаг цаг агаартай, ХАА голлодог, цагаан будаанаас гадна загасны аж ахуй, японы уламжлалт цагаан будааны архи, “Саке”-ний үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн газар нутаг юм. Японы хамгийн урт гол болох Шинано голоос авахуулаад олон гол мөрнөөр дамжин урсаж ирсэн шаварлаг хөрс, эрдэс агуулсан ус нь голын адаг хэсэгт хуримтлагдан үржил шимээр баялаг тал газрыг бий болгодог. Голын эхээс урсгаж авчирсан бордоолог шаварлаг хөрсөнд будаа тариалахад шаардлагатай шимт бодисууд ихээр агуулагдаж байдаг ба энэхүү хөрсөөр дамжин цагаан будаа нь байгалийн сайхан амттай байх гол нөхцлийг бүрдүүлж байдаг.

Хаяг: Япон улс, Нийгата хот, Кавагүчи Акихакү 580-17, Нийгата Ношо ХК

Утас: 0250-25-3160

Факс: 0250-25-3162

Имэйл: info@niigata-nosho.com

Вэб хуудас: www.niigata-nosho.com