сагсанд амжилттай нэмэгдлээ

“MJPartners” ХХК-ийн хүнсний аюулгүй байдлын бодлого

By 6- 27, 2019Будаа

Хүнсний аюулгүй байдлын бодлогыг дараах 5 чиглэлд  хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:

  • Эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэн тэргүүний зорилгоо болгож, ХАБУТ-ны ISO 22000 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллана.
  • Холбогдох хууль тогтоомж, стандартын болон хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцсэн, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан, чанартай аюулгүй бүтээгдэхүүнийг Хэрэглэгчдэд хүргэнэ.
  • Хүнсний аюулгүй байдлын дотоод хяналт-мониторингийн тогтолцоог бүрдүүлж, гадаад аудитад хамрагдах замаар тогтолцооны үр дүнг баталгаажуулан  ажиллана.
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдлэн, үйл ажиллагаандаа судалгаа мэдээлэлтэй хандаж, хүнсний аюулгүй байдлын талаарх мэдээллийг нийтэд нээлттэй хүргэнэ.
  • Хүнсний хэлхээний бүх шатанд хүнсний аюулгүй байдлын ISO 22000 стандартын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, байнгын сайжруулалтыг ханган ажиллана.

ХАБ-ын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна. Үүнд:

  • Тодорхойлсон хяналтын эгзэгтэй цэгүүдэд байнгын хяналт- мониторинг тавьж ажилласнаар хэлхээн дэх хүнсний аюултай байдал үүсэх нөхцлөөс бүрэн сэргийлж ажиллана.
  • Ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэн, мэргэжлийн технологч-эрүүл ахуйчийг орон тоогоор ажиллуулж, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтныг урт хугацааны сургалтад хамруулах замаар бүтээгдэхүүний болон аюулгүй ажиллагааны  эрсдэлээс хамгаална.
  • Үйл ажиллагааны угтвар нөхцлийг сайжруулж, үйлдвэрлэлийн технологийн урсгалыг шаардлагын дагуу шинэчлэн зохион байгуулна.
  •  Ажлын байрны орчин нөхцлийг сайжруулж, ажиллагсдын хувцасны өрөө, душ болон хөдөлмөр хамгааллын хувцас угаалгын нэгдсэн цэг бий болгох
  • Дотоод хяналтын лабораторийн жигд ажиллагааг хангаж, бүртгэл хяналтын тогтолцоог бүрдүүлнэ.
admin

Author admin

More posts by admin

Leave a Reply