сагсанд амжилттай нэмэгдлээ

“Эм Жэй Партнерс” ХХК үйл ажиллагаандаа Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна

By 5- 23, 2019Будаа

“Эм Жэй Партнерс” ХХК нь “Техник импорт” ХК болон Япон улсын “Нийгата ношо” ХХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм. “Нийгата ношо” ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа ISO 22000 стандартыг хэрэгжүүлж гэрчилгээжсэн байгууллага бөгөөд тариалангийн талбайгаас хурааж, анхны боловсруулалт хийж хальсалсан цагаан будааг савлаж экспортлон, бид түүгээр өнгөлсөн цагаан будаа үйлдвэрлэдэг. Экспортын замын маршрут нь Японоос Хятадын Тянжин боомтод далайн тээврээр ирж, тэндээс контейнерт ачигдан төмөр замаар ирдэг. Ирсэн будааг хүлээн авч, өөрийн үйлдвэрийн агуулахад буулган, хадгалж, үйлдвэрлэлд оруулдаг. Манай компани нь хальсалсан будааг боловсруулан, MNS ISO 7301:2000 Цагаан будаа- Техникийн шаардлага “ стандартад нийцсэн өнгөлсөн цагаан будааг үйлдвэрлэн гаргаж, зориулалтын баглаа боодолд савлан, зах зээлд нийлүүлдэг юм.

Зураг: Үйлдвэрийн будааны агуулах

Компанийн хэмжээнд ХАБУТ хэрэгжүүлэх ажлыг 2018 оны 2 дугаар хагасаас эхэлж, өнөөдрийг хүртэл энэхүү тогтолцоог хэрэгжүүлэх, хадгалах, сайжруулах ажлуудыг холбогдох журам заавар, зохистой дадлуудын дагуу явуулж байна.
“Хүнсний аюулгүй байдал” /ХАБ/-ын баг GAP analis буюу зөрүүний аудит явуулж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ХАБУТ-ны ISO 22000стандартыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган баталгаажуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүнд:

  1. УН-ийг сайжруулах ажлуудыг хийж , тогтолцоог хэрэгжүүлэх сууриа бүрдүүллээ.
  2. Аюулыг тодорхойлох, түүнээс сэргийлэх арга хэмжээг тодорхойлох, хяналт мониторинг, мөшгөлтийн тогтолцоог бүрдүүлсэн.
  3. Шаардлагатай анхдагч мэдээлэл, баримт бичиг, бүртгэлийг сайжруулах, шинэчлэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Зураг: Үйлдвэрийн тоног төхөөрөмж

Компаний ажиллагсдын мэргэшил, ур чадварын судалгаанд тулгуурлан гаргасан сургалтын төлөвлөгөөний дагуу СХЗГ-аас зохион байгуулсан ХАБУТ-ны ISO 22000стандартын сургалтад 1 ажилтан,ISO 19011 стандартын сургалтад 2 ажилтан хамрагдлаа. Мөн “Альфа консалтинг” ХХК-иас нийт ажилтнуудад ISO 22000 стандартаар 5 удаагийн, ISO TR 10013 “Удирдлагын тогтолцооны баримт бичиг боловсруулах заавар”болон ISO 19011 “Удирдлагын тогтолцоонд аудит хийх заавар” стандартаар ХАБ-ын багийн гишүүдэд тус бүр 1 удаагийн сургалтыг тус тус авч, давхардсан тоогоор 60 гаруй хүнийг хамруулж, зохих мэдлэгийг эзэмшүүллээ.
Бид үйл ажиллагаагаа ХАБУТ-ны ISO 22000стандартад нийцүүлэн явуулж, энэхүү тогтолцоогоо баталгаажуулахаар ажиллаж байна.

admin

Author admin

More posts by admin

Leave a Reply