сагсанд амжилттай нэмэгдлээ

Дэлхийн хүн амын тэн хагасаас илүү нь цагаан будаагаар хоол тэжээлийнхээ хэрэгцээг хангаж байдаг.

Цагаан будааны хэрэглээ нь маш эртнээс үүсэлтэй бөгөөд манай эриний өмнөх 5000 жилийн тэртээ  Тайландад цагаан будаа тариалж байсан ул мөр олджээ.

Цагаан будаа нь хоолны бие даасан нэг төрөл болохоос гадна мах, загас, ногоотой хоолонд хачир хэлбэрээр өргөн хэрэглэгддэг байна. Мөн төрөл бүрийн ундаа, десертний найрлагад ч ордог ажээ.

Цагаан будааны  үйлдвэрлэлтээр тэргүүлэгч орнууд:

Цагаан будааны үйлдвэрлэл
(
сая тонн, 2014 оны байдлаар)
Хятад 206,5
 Энэтхэг 157,2
 Индонез 70,8
 Бангладеш 52,3
 Вьетнам 44,9
 Таиланд 32,6
 Мьянмар 26,4
 Филиппин 18,9
 Бразил 12,2
 АНУ 10,1
 Япон 10,5
 Камбож 9,3

Цагаан будаа нь гадуур бор хальстайгаа байхдаа өөрт агуулагдах амин дэм, эрдэс, шимт бодисуудаа алдалгүй хадгалж байдаг бөгөөд цайруулж өнгөлөөд удах тусам тэдгээр нь алдагдаж, чанар нь буурч байдаг бүтээгдэхүүн юм. Иймээс манай компаний хамт олон Япон улсад цагаан будааны тариалалт, үйлдвэрлэлт, чанараараа тэргүүлэгч Нийгата мужаас хальстай бор будааг импортлон эх орондоо өнгөлөн боловсруулж, чанартай, шинэлэг, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжид нийцсэн цагаан будааг ард түмэндээ хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг юм.      

admin

Author admin

More posts by admin

Leave a Reply