сагсанд амжилттай нэмэгдлээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН “ЭМ ЖЭЙ ПАРТНЕРС” ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

By 6- 27, 2019Будаа

Компанийн товч танилцуулга

“Эм Жэй Партнерс” ХХК нь 2013 онд Монгол улсын “Техник Импорт” ХК, Япон улсын “Нийгата Ноошо” ХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдсан ба Монгол улсынхаа хэрэглэгчиддээ эрүүл, баталгаатай цагаан будааг шинээр нь шууд нийлүүлэх зорилготойгоор “Нарны будаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Манай компани нь Япон улсдаа цагаан будааны тариалалт, амт чанараараа тэргүүлэгч Нийгата мужаас сайн чанарын хөрс, ус, цаг агаарын таатай орчинд тариалагдсан, эрүүл, гарал үүслийн баталгаатай, Япон болон Монгол улсын лабораторийн шинжилгээгээр баталгаажсан, шинэ ургацын цагаан будааны түүхий эд болох дээд зэргийн хальслаагүй цагаан будааг Япон улсаас импортлон өөрийн үйлдвэртээ орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр цайруулан боловсруулж байна.

Хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зураг ёслол
“Нарны Будаа” үйлдвэрийн шав тавих ёслол
“Нарны Будаа” үйлдвэрийн нээлтийн үеэр
“Нарны будаа” үйлдвэрийн нээлтийн үеэр Нийгата Күбота ХК-ийн ерөнхийлөгч Норио Ёшида, Нийгата Ношо ХК-ийн ажилчдын хамт

“Эм Жэй Партнерс” ХХК-ийн “Нарны будаа” үйлдвэр

Манай үйлдвэр нь Япон улсын Күбота фирмийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хүнсний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байгууламж  бөгөөд  Монголын анхны цагаан будаа боловсруулах  үйлдвэр юм.Цагаан будааны түүхий эд болох хальслаагүй цагаан будаа буюу тутрага нь үйлдвэрийн цайруулах боловсруулалтанд орох хүртлээ өөрт агуулах амт чанар, эрдэс бодис, шим тэжээлээ хадгалж байдаг ба манай компани нь жил бүр тухайн оны шинэ ургацын тутрагыг импортлон цайруулан боловсруулж, хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангасан, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нийлүүлж байна. Бид бүтээгдэхүүнийхээ уут савлагааг Япон улсын АСАХИ ПАК /Asahi Pac/ уут, савны төрөлжсөн үйлдвэрт захиалгаар хийлгүүлдэг ба цагаан будааг орчны агаар болон чийгшилтийг тэнцвэртэй хадгалдаг, эко буюу амьсгалдаг цаасан уутанд савлаж байна. Япон цаас нь олон жилийн түүхтэй, удаан эдэлгээтэй, бат бөх чанартай байдаг ба 2014 оны 11-р сард “Дэлхийн биет бус соёлын өв”-д бүртгэгдсэн байдаг.

“Нарны будаа” үйлдвэр
Хүргэлтийн машинууд
Үйлдвэрийн тоног төхөөрөмж

“Нарны будаа” үйлдвэрийн хүчин чадал, технологи

Үйлдвэрийн тоног төхөөрөмж нь жилд 600 тн, хоногт 2-3 тн хальслаагүй цагаан будааг цайруулж боловсруулах хүчин чадалтай. Боловсруулах үйл ажиллагаа дараахь үе шатуудтай. Үүнд:

1. Хальслаагүй цагаан будааны чулуу, хог хаягдлыг ялгах

2. Хальсалж цайруулах

3. Цайруулсан будааг өнгө, хэмжээгээр ялгах

4.Электрон хэмжүүрээр хэмжиж савлах

5. Эцсийн бүтээгдэхүүний чанарыг шалгах

Түүхий эдийн агуулах
admin

Author admin

More posts by admin

Leave a Reply