
Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон арьсан тэжээл өгөхүйц уураг, эрдсүүдийг өөртөө агуулдаг. 🥰🥰 Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг, эрүүл, толигор болгодог. 💁♀️💁♀️
Тиймээс хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэндээ дараах үр дүнтэй аргыг санал болгож байна. Эрүүл аргаар арьсаа арчлан илүү сайхан төрхтэй болоорой.
📝Орц:
3 хоолны халбага цагаан будаа🌾🌾🌾
3 хоолны халбага сүү🥛🥛🥛
3 хоолны халбага зөгийн бал🍯🍯🍯
Хэрхэн бэлтгэх вэ? 💆♀️💆♀️
⭕️Цагаан будаагаа агшааж, усыг нь сайтар шүүнэ /шүүсэн усаа асгаж болохгүй/.
⭕️Нялцгай болтол агшаасан будаан дээр бүлээн сүү, бүлээн зөгийн бал нэмээд сайтар хутгана.
⭕️Урьдчилан цэвэрлэж, хатаасан нүүрэндээ бэлэн болсон маскаа жигд түрхэнэ.
⭕️Маскаа хаттал хүлээнэ.
⭕️Маск хатсаны дараа будааны шүүсэн усаар нүүрээ угаана. Будаа шүүсэн ус нь хор зайлуулах үйлчилгээтэй. Мөн арьсанд чийг өгч, цусны эргэлтийг дэмжинэ. Үүнээс гадна сэвх, нөсөө толбо арилгаж, арьсны үрэвслийг ч анагаах үйлчилгээтэй. Маскаа долоо хоногт 1-3 удаа арьсныхаа онцлогт тохируулан тавиарай.
Энэ аргаар тодорхой хугацаанд⏳⏳ тогтмол арьсандаа маск тавьж хэвшсэнээр илүү мэдэгдэхүйц үр дүнг үзүүлэх бөгөөд мэдээж таны нүүрний арьс тул хамгийн чанартай бүтээгдэхүүнүүдийг ашиглан маскаа бэлдэх нь чухал шүү.
💯💯Үүний зэрэгцээ өдөр бүр усыг бага хэмжээгээр олон давтамжтай ууж хэвших
💯💯Хүнсэндээ эрүүл, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг нь таныг арьсаа эрүүл, сайхнаар нь хадгалан үлдэх боломжийг олгоно.
Үргэлж сайхан арьстай байхыг хүсвэл өдөр бүр алхам хий 💎💎
