Япон Монголын хамтарсан “Эм Жэй Партнерс” ХХК

Танилцуулга

“Эм Жэй Партнерс” ХХК нь Монгол улсын “Техник Импорт” ХК, Япон улсын “Нийгата Ноошо” ХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани бөгөөд 2013 онд байгуулагдсан.Манай компани нь Япон улсдаа цагаан будааны тариалалт, амт чанараараа тэргүүлэгч Нийгата мужаас сайн чанарын хөрс, ус, цаг агаарын таатай орчинд тариалагдсан, гарал үүслийн баталгаатай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, химийн хольцгүй, Япон болон Монгол улсын лабораторийн шинжилгээгээр баталгаажсан бор будааг (гадуур бүрхүүлийг нь хальсалсан) импортлон өөрийн үйлдвэртээ орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр цайруулан боловсруулж шинэ ургацын цагаан будааг хэрэглэгчдэд шууд нийлүүлж байна.

Үйлдвэрлэл

Манай үйлдвэр нь Япон улсын Күбота фирмийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хүнсний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байгууламж бөгөөд Монголын анхны цагаан будаа боловсруулах үйлдвэр юм.

Бүтээгдэхүүний савлагаа

Манай компани нь бүтээгдэхүүнийхээ уутыг Япон улсын АСАХИ ПАК /Asahi Pac/ уут, савны төрөлжсөн үйлдвэрт захиалгаар хийлгүүлдэг ба цагаан будааг орчны агаар болон чийгшилтийг тэнцвэртэй хадгалдаг, эко буюу амьсгалдаг цаасан уутанд савлаж хэрэглэгчдэд хүргэж байна. Япон цаас нь олон жилийн түүхтэй, удаан эдэлгээтэй, бат бөх чанартай байдаг ба 2014 оны 11-р сард “Дэлхийн биет бус соёлын өв”-д бүртгэгдсэн байдаг.

Бидний амжилт

2013 онд МҮХАҮТ, Оюуны Өмчийн Газраас “ШИЛДЭГ-ШИНЭ БРЭНД” шагнал, МҮХАҮТ НЗДТГ-тай хамтран зохион байгуулсан “Улаанбаатар түншлэл-2014” ОУ-ын намрын үзэсгэлэнгээс “ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН” шагналыг тус тус хүртсэн.

Манай үйлдвэр