сагсанд амжилттай нэмэгдлээ

Бидний гаргасан амжилтуудаас

By 6- 27, 2019Будаа

Япон улсын цагаан будаа тариалалтаар тэргүүлэгч Нийгата муж

Нийгата муж нь Япон тэнгисийн эрэг дагуу байрлах байгалийн үзэсгэлэн төгөлдөр, их цасархаг цаг агаартай, ХАА голлодог, цагаан будаанаас гадна загасны аж ахуй, японы уламжлалт цагаан будааны архи, “Саке”-ний үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн газар нутаг юм. Японы хамгийн урт гол болох Шинано голоос авахуулаад олон гол мөрнөөр дамжин урсаж ирсэн шаварлаг хөрс, эрдэс агуулсан ус нь голын адаг хэсэгт хуримтлагдан үржил шимээр баялаг тал газрыг бий болгодог. Голын эхээс урсгаж авчирсан бордоолог шаварлаг хөрсөнд будаа тариалахад шаардлагатай шимт бодисууд ихээр агуулагдаж байдаг ба энэхүү хөрсөөр дамжин цагаан будаа нь байгалийн сайхан амттай байх гол нөхцлийг бүрдүүлж байдаг.

Мөн бид төрийн байгууллагуудаас зохион байгуулагддаг олон нийтийн үйл ажиллагаануудад идэвхитэй оролцож хамтарч ажиллаж ирсэн. Тухайлбал, 2017 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулсан “Цагаан будааны гарал үүсэл, ул мөрийн бүртгэл хөтлөх нь” сэдэвт сургалтыг амжилттай хамтран зохион байгуулсан. 

Эм Жэй Партнерс” ХХК-ийн ажлын амжилтын үзүүлэлтүүд

Монгол улсын цагаан будааны импортын тоо хэмжээ харахад цагаан будаа хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгааг харуулж байна.

ШАГНАЛ

2013 онд МҮХАҮТ, Оюуны Өмчийн Газраас “ШИЛДЭГ-ШИНЭ БРЭНД” шагнал, МҮХАҮТ НЗДТГ-тай хамтран зохион байгуулсан “Улаанбаатар түншлэл-2014” ОУ-ын намрын үзэсгэлэнгээс “ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН” шагналыг тус тус хүртсэн.

Бид 2014 онд 51тн цагаан будаа цайруулж боловсруулсан бол 2017 оны эцсийн байдлаар 5 дахин өссөн, бүтээгдэхүүн борлуулалт 2014 оныг 2017 онтой харьцуулахад 189тн-оор буюу 5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн бид өдгөө ажилчдынхаа тоог 4 дахин нэмэгдүүлсэн байна.

Манай хамт олон, боловсон хүчин нь хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны тэргүүний ажилтан, сангийн яамны санхүү банкны тэргүүний ажилтан, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хүндэт жуух зэрэг тэргүүлэх ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.

“Эм Жэй Партнерс” ХХК-ийн бүтээгдэхүүнүүд, чанарын баталгаа “Нарны будаа” үйлдвэр нь Япон улсын Нийгата мужмд тариалагдсан доорх 4 төрлийн Цагаан будааг боловсруулж байна.

ҮОНҮМА КОШИХИКАРИ

Энэ сортын будаа нь Японы хамгийн дээд зэрэглэлийн будаа бөгөөд Японы Нийгата мужийн өмнө хэсэгт байрлах Үонүма бүс нутагт тариалагддаг, япон улсын будааны ургацын 1%-ийг эзэлдэг, маш ховор, өндөр үнэтэй будаа юм. Үонүма Кошихикари сортын цагаан будаа нь уураг бага, гойд сайхан амт, үнэртэй, хөвсгөр зөөлөн, гялтганасан цагаан өнгөтэй болж агшдаг онцлогтой.

НИЙГАТА КОШИХИКАРИ

Нийгата Кошихикари сортын будаа нь японы бусад муж, бүс нутагт тариалагддаг сортуудаас илүү нэр хүндтэй, олонд танигдсан сорт юм. Уг сортын будааны нэр хүндтэй байдгийн гол учир нь тариалалтад онцгой тохирсон нутгийн цаг агаарын нөхцөл байдал, цэвэр тунгалаг, сайн чанарын эрдэст ус, шим тэжээлтэй хөрсөнд боловсордогт оршдог ба гялтганасан өнгөтэй, хөвсгөр зөөлөн болж агшдаг, наалдамхай цавуулаг, сайхан үнэртэй зэрэг чанарууд нь бусад сортын будаанаас илүү Нийгата Кошихикари сортын будаанд агуулагддаг.

НИЙГАТА КОШИИБҮКИ

Кошиибүки сорт нь зөвхөн Нийгата мужид тариалагддаг бөгөөд Кошихикари сорттой харьцуулахад уургийн агууламж ихтэй, бага зэрэг хатуу байдаг онцлогтой. Япон хоолны соёл уламжлал, онцлогийг шингээсэн зоогийн нэг болох сүшинд хэрэглэгддэг ба Монгол хэрэглэгчдийн хувьд будаатай хуурга болон бусад ямар ч төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой.

НИЙГАТА АКИДАВАРА

Акидавара сортын будаа нь 2009 онд бүртгэгдсэн харьцангуй шинэ сортын будаа юм. Уг сортын будааны онцлог нь анхилам сайхан үнэртэй, Кошихикари сорттой дүйцэхүйц сайхан амттай, өсөлт сайтай, хоолны ямар ч материалтай сайн зохицдог учраас бүх төрлийн хоол мөн ресторан болон хоол хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг газруудад нэн тохиромжтой юм.

КОШИИБҮКИ БОР БУДАА

Бор будаа нь хүний биед нэн хэрэгцээтэй амин дэм, шим тэжээлээр баялаг, тэжээллэг чанараараа цагаан будаанаас 4 дахин их, эрүүл мэндийн органик бүтээгдэхүүн бөгөөд хүний биеийн илүүдэл жин, холестерин, сахар, хорт хавдар үүсгэгч зэрэг хор аюулыг биеэс гадагшлуулах замаар чихрийн шижин өвчин, хорт хавдар, судасны хатуурал, тархины цус харвалт, зүрхний шигдээс, зэрэг амьдралын хэв маяг, зуршлаас үүсдэг олон өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдотой.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УУТ САВЛАГАА

Манай компани нь бүтээгдэхүүнийхээ уутыг Япон улсын АСАХИ ПАК /Asahi Pac/ уут, савны төрөлжсөн үйлдвэрт захиалгаар хийлгүүлдэг ба цагаан будааг орчны агаар болон чийгшилтийг тэнцвэртэй хадгалдаг, эко буюу амьсгалдаг цаасан уутанд савлаж хэрэглэгчдэд хүргэж байна. Япон цаас нь олон жилийн түүхтэй, удаан эдэлгээтэй, бат бөх чанартай байдаг ба 2014 оны 11-р сард “Дэлхийн биет бус соёлын өв”-д бүртгэгдсэн байдаг.

admin

Author admin

More posts by admin

Leave a Reply