Япон Монголын хамтарсан “Эм Жэй Партнерс” ХХК

 

Япон дэвшилтэт технологиор

Монголд үйлдвэрлэв

 

Япон дэвшилтэт технологиор

Монголд үйлдвэрлэв

Эрхэм зорилго

Эрдэнэт хүмүүн, эрхэм харилцагч, эрүүл хүнсийг эрхэмлэн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, үндэсний шилдэг компани байна.

Зорилт

Бид орчин үеийн технологиор, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг явуулж, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг цаг ямагт өндөр байлгахад оршино.

Үнэт зүйлс

Хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллах

Хамтын ажиллагааны хамгийн үр дүнтэй харилцааг эрхэмлэн, харилцан ашигтай байх, өөрсдийн харилцагч, хэрэглэгчдийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлүүдэд дэмжлэг үзүүлэх замаар харилцан хамтын ажиллагааг урт хугацаанд хөгжүүлнэ.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг хийх замаар урт хугацааны бизнесийн тогтвортой байдлыг хадгалахад оршино.

Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх

Бид Монголын хэрэглэгчдэд амт чанартай брэнд бүтээгдэхүүнийг хурдан шуурхай нийлүүлэх замаар урт хугацааны тогтвортой сэтгэл ханамж , үйлчилгээний чанараар өөрсдийн байнгын худалдан авагчдын бий болгох.

Ажиллагсдын материаллаг болон оюун санааны хэрэгцээг хангах

Ажилтан бүр бие биеийнхээ өмнө өөрийн хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан, байгууллагын бизнест тодорхой хувь нэмэр оруулж, олныхоо, өөрийнхөө материаллаг болон оюун санааны хэрэгцээг хангах нь байгууллагын ажилтан бүрийн үнэт зүйл байх болно.